etoim.mn
photos/824b55aaa3a9b773ebef79f7f5a6e961_1200.jpg

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан байр сууриа нэгтгэсэн бол ОУПХ-ны тэргүүнтэй уулзаж, С.Зориг болон Г.Батхүүгийн агсны талаар хамтарч ажиллах санал тавьснаа хэлэлцжээ. 

АН-ын зөвлөл Үндсэн хуульд өөрчөлт оруулах цаг үеийн шаардлага байна гэж дүгнэж байсан. Харин Үндсэн хуулийн өөрчлөхөд гурван гол шаардлага байгаа гэдгийг эрх баригчдад анхааруулж байсан байр суурь хэвээрээ гэнэ. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтийн саналыг авах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг хэлэлцэхийн өмнө Их хурлын нэр хүндийг унагаад байгаа асуудлыг заавал нэг тийш болгох ёстой. Гуравдугаарт, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэгт тодорхой байр суурь илэрхийлнэ гэлээ. 

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийг өөрчлөхдөө үнэмлэхүй олонхийн шийдлээр явах нь эргэлзээтэй. Ард нийтээс санал асуулга авах шаардлага тавьж байсан бол бид өнөөдөр ард нийтээрээ батлаарай гэж байгаа. Энэ Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байгаа. Үндсэн хуульд орж байгаа үг өгүүлбэр, цэг таслал бүрийг хянах ёстой. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг авсан уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Нэгэнтээ үнэмлэхүй олонхиороо хэлэлцэж байгаа учир АН оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Мөн Г.Батхүү агсны асуудал мөрдөн байцаах шатанд явж байна. Асуудлыг битүү байдлаар шийдэх хэмжээнд явж байна. Тийм учраас энэ хэрэг дахин нотлогдохгүй зүйл рүү орчих вий. Шинжилгээгээр тархины цус харвалт болоогүй, зүрх нь зогсоогүй гэдэг нь нотлогдсон. Тиймээс бид ОУПХ-ны Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан.  Тиймээс энэ асуудал УИХ дахь АН-ын зөвлөлийн анхааралд байх болно гэх мэдээллээ. й

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх