etoim.mn
photos/5c6a08ed13afa.jpg

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн багш нартай холбоотой элдэв асуудал гарч байна. Тухайлбал, хүүхдүүдээс анги засварын мөнгө татсан гэх асуудал гарсныг залруулж хэлье. АТГ-т 42 багш шалгагдсан зүйл байхгүй. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Харин ч манай яамтай боловсролын асуудал, соён гэгээрүүлэх ажлыг хамтран хийж байгаа. Иргэд, эцэг эхээс ирсэн зарим нэг гомдол саналыг үзэж судлаад, холбогдох газрууд руу нь буцаасан юм билээ. Эцэг эхчүүд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс хандив өгвөл хэрхэн яаж зарцуулах талаар Сангийн яамны тушаал ч бий. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс хандив авч байгаа гэх асуудалд ихэнхдээ эцэг эхийн зөвлөлүүд нийлж ярьж байгаад нэг эцэг эхээс 5-10 мянган төгрөг хураадаг юм байна. Гэтэл үүнийг багш нар хурааж авч байна гэх мэтээр багш нарын нэрийг харлуулж, боловсролын салбарын нэр хүндийг унагааж, халдаж байгаад харамсч байна” гэв. Дашрамд дуулгахад...  Энэ жил улсын хэмжээнд 43 мянган хүүхэд 9 дүгээр ангиа төгсч байгаа бол 12 мянган хүүхэд 12 дугаар ангийг дүүргэж байна. Мөн 80 гаруй их дээд сургууль элсэлт авна гэх мэдээллийг салбарын сайд өглөө. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх