etoim.mn
photos/medical_title.jpg

Эмнэлгийн салбарын аж амьдалыг өгүүлэх цувралууд нь Солонгос улсын анагаах ухааны салбарынхны чадвар хийгээд сүүлийн үеийн дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ тэдний эргэн тойронд байдаг хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тод томруун харуулдаг. 

Ингээд та бүхэнд Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг анагаах ухааны талаар өгүүлэх цувралуудыг танилцуулж байна.

Эх барихын эмч нар

obgyn2obgyn4

Тус цуврал нь Солонгосын SBS телевизийн бүтээл бөгөөд тэд энэхүү цувралаар дамжуулан эх барихын болон эмэгтэйчүүдийн эмч нарын ажлын нөхцөл байдал хийгээд тэдэнд тохиолддог ёс суртахууны асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх гарцын талар өгүүлдэг. 

Doctor Stranger 

doctorstrange2doctorstrange1

SBS телевизийн бүтээл болох бид бүхний нэрлэж заншсанаар "ПакХүн эмч" буюу " Doctor Stranger" кино Хойд Солонгосын эмч нарын талаар чадвар хийгээд тэдний хүсэл тэмүүлэл, аж амьдралыг өгүүлдэг. Тус цувралыг гарч эхэлсэнээс хойш өмнөд Солонгосын иргэд анагаах ухаан тэр дундаа цээжний хөндий болон мэс заслын тасгийн эмч нарын талаарх мэдлэгээ дээшлүүллээ хэмээн өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлж байжээ. Мөн иргэд өөрсдөө яаралтай үед авах арга хэмжээ болон эмнэлэг дотор хайж байгаа тасгаа хэрхэн олох аргыг сурсанаа тус цувралын уран бүтээлчдэд хэлж байсан байна.  

Түргэн тусламжийн хосууд 

emergencycouple1emergencycouple3

Дээр өгүүлсэн "Эх барихын эмч нар" кино болон энэхүү "Түргэн тусламжийн хосууд" кино нь хосуудын харамсалтай салатын талаар өгүүлдгээрээ төстэй. Гэхдээ хайр сэтгэл гэдэг нуухыг хүссэн ч үнэнийг нууж болдог зүйл биш гэдгийг тус кино өгүүлэх болно. Тус төслийн багийнханы хувьд энэхүү цувралаар дамжуулан мэдээж эмнэлэгийн яаралтай тусламжийн тасаг гэдэг хамгийн хэцүү ч хамгийн бахархмаар ажил гэдгийг харуулахыг хүссэн ч хамгийн гол нь хүн өөрийн зорьлогодоо хүрэхээр шийдсэн л бол нас болон өөрийн өмнө нь хэн байсан нь гэдгээсээ үл хамааран зөвхөн зорьлогодоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй гэсэн санааг нийгэмд түгээхийг хүссэн хэмээн хэлж байжээ. 

Зүгээр ээ, Энэ бол хайр

itsokthatslove1itsokthatslove2itsokthatslove3itsokthatslove4

"Зүгээрээ, Энэ бол Хайр" цуврал нь нийгэмд далд байдаг ч хүн бүрийн мэдэх хэрэгтэй сэдвийг хөндсөнөөрөө тухайн үедээ олны анхаарлыг татаж байсан юм. Сэтгэл гэдэг нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй зүйл шархалсанаас болж хүн өөрөө ч мэдэлгүй зовж шаналан өөрийгөө өрөөлийг ч үгүй хийж болохыг  тус цуврал харуулдаг. 

Нарны үр сад 

dots2цэгүүд3dots1

Тус цуврал нь гарсан цагаасаа эхлэн дэлхий нийтийг байлдан дагуулсан бөгөөд гол дүрийн жүжигчид цувралын дараахан гэр бүл болсон билээ.  Энэхүү кинонд сайн дурын эмч нар болон цэргийн эмч нарын нөхцөл байдлаас үл хамааран хэрхэн ажилладаг талаар өгүүлдэг.

Сонирхолтой судалгаа танилцуулахад тус цувралыг гарсанаас хойш Солонгосын дунд сургуулийн сурагчид ирээдүн мэргэжлээрээ анагаахын салбарыг сонгох нь эрс нэмэгджээ. Сурагчид чухам яагаад ийм сонгол хийх болсоноо тайлбарлахдаа кинон дээр гардаг шиг ямар ч нөхцөлд бусдын амь насыг авардаг эмч болохыг хүсч байна гэжээ. 

Шуламын толь

Mirrorofthewitch1Mirrorofthewitch2Mirrorofthewitch3

Тус цуврал нь Солонгосын ард иргэд эрт үед хэрхэн аж төрлөг байсан талаар өгүүлдэг. Анагаах ухаан гэх нэр томъёо дэлгэрээгүй, хөгжингүй үеийн эм тариа байгаагүй үед тухайн үеийн оточ хүн хэрхэн ажиллаж ард иргэдэд тусалдаг байсныг тод томруунаар харуулдаг.  

Эмч нар 

эмч нар

Сэтгэлийн шаналалаасаа болж эмч хэмээх мэргэжлийг сонгосон Юү Хэ Жиний амьдралыг өгүүлэх "Сайн эмч" кино нь бодит амьдралд хамгийн их дөхөж очсон хэмээн нитизүүд үнэлдэг. Хамгийн гол нь эмч нар алдаа гаргадаг. Гэхдээ түүнийгээ ухамсарлан дахин давтахгүй байхын тулд хичээх хэрэгтэй гэсэн санааг олон нийтэд өгүүлэхийг хүссэн хэмээн кино багийнхан хэлж байжээ. 

Сайн эмч 

gooddoctor3gooddoctor1gooddoctor2gooddoctor4

Энэхүү цуврал нь гарсан даруйдаа олон нийтийн анхаарлыг татаж чадсан Солонгосын сор бүтээлүүдийн нэгт зүй ёсоор багтдаг. Хэдий бага зэрэг эмгэгтэй боловч хэн нэгнийг эдгээхийг хүссэн өөрийн мөрөөдөлдөө хүрч амьдрал хар бараан гашуун биш гэгээлэг бас чихэрлэг гэдгийг гол дүрийн эмч болох Пак Ши Оны дүрээр өгүүлдэг. Тус цврал нь эмнэлгийн яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах болон мэс заслын үед ямар ямар асуудал тулгардаг гээд тус салбарт өрнөдөг бүхий л зүйлийг тод томруун харуулж чадсан кино юм.  

Миний долоон араншин

killmehealme1killmehealme2

Дээр өгүүлсэн "Зүгээр ээ, Энэ бол хайр" болон " Сайн эмч" цувралуудтай  төстэй харагдах боловч сэтгэлзүйн өвчний хүнд төрөл болох сэтгэл хуваагдах өвчний талаар зоригтойгоор өгүүлсэн кино юм. 

Хэдийгээр цөөнхийн талаар өгүүлэх боловч нийгэмд байдаг энэхүү өвчнийг нийгэм мэдэх хэрэгтэй бөгөөд айж эмээхээс илүүтэйгээр нэгэн сэтгэлээр хандаж чадвал тухайн хүнийг эдгээх болосжтой гэдгийг өгүүлдэг. Энэ төрлийн өвчтэй хүмүүс ихэнх тохиолдолд хүмүүсийн сэтгэл зүй нэгээс хоёр хэсэгт  хуваагддаг боловч амьдрал дээр түүнээс ч олон хуваагдах тохиолдол байдаг гэдгийг хөгжилтэй болон адал явдалтай байдлаар харуулж чадсанаараа олон нийтээс сайн гэсэн үнэлгээ авч байсан. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: Soompi.com

kdamapal.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх