etoim.mn
photos/olloo_mn_1434960755_haani_ereld.jpg

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд" 17 дахь дадлага сургууль Монгол Улсад дөрөв дэх удаагаа энэ сарын 14-28-нд болно. 

Дадлага сургуульд 35 орны 1700 орчим цэргийн алба хаагч оролцох юм. Энхийг дэмжих ажиллагааны олон улсын нэр хүндтэй дадлага сургууль Монгол Улсад болохтой холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд энэ сарын 14-ний 11.00 цагт  хэвлэлийн хурал зохион байгуулахааар төлөвлөжээ. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль өмнө нь Монгол Улсад  2006, 2007, 2016 онд болж байв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх