etoim.mn
photos/nalaih dvvreg osol.png

Налайх дүүрэг дэх "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд болсон ослоор нас барсан гурван иргэний ар гэр, өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийж байна.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд  осол гарч улмаар гурван хүн нас барж, нэг хүн  гэмтсэн талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Осол гарсан уурхай нь БНХАУ-ын иргэн / одоогоор Халзан гэж дууддаг боловч тус уурхайд ажиллаж байсан ажилчид жинхэнэ нэрийг нь мэддэггүй/ -ий нэр дээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнийн хөгжил" гэх нэртэй  уурхай бөгөөд үйл ажиллагааг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  өнгөрөгч арванхоёрдугаар сард зогсоосон байжээ. Гэвч осол гарахаас 14 хоногийн өмнөөс уурхайг нууцаар  ажиллуулснаас үүдэн гурван иргэн амиа алдсан юм.

Тэгвэл өнөөдөр тэдгээр талийгаачдын ар гэрийн төлөөлөл өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Ц.Монгол: Хоёр сар орчмын өснө гарсан энэхүү хэрэг өнөөдрийг хүртэл ямар нэг бодитой шийдвэр гараагүй бөгөөд хэн, хаана шалгаж байгааг нь мэдэхэд хүндрэлтэй байна. "Хорирогчдын ар гэрийнхэн тус хэргийн явц болон хэрэг хэрхэншийдвэрлэгдэж байгаа талаар өөрсдийн хэмжээнд хайж үзсэн боловч олдоогүй. Тийм учраас өмгөөлөгчид хандан асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн. Тухайн үед хэргийг хүлээж аваад миний бие  хуулийн дагуу тус хэргийн материалыг сураглаж үзэхэд эхэндээ Улсын ерөнхий прокурор  дээр хэд хоносон байсан. Хуулиараа бол холбогдох албаны хүмүүс хэрэг гарсан үед  24 цагийн  дотор хэргийн харьяаллыг тогтоох ёстой байдаг.  Гэтэл хэрэг тус газарт  арав гаруй хоног болсон нь чухам  ямар учир шалтгаантайг мэдэхгүй байна. Үүний дараа тавдугаар сарын 10-нд  харьяаллыг тогтоож мөрдөн байцаах албанд шилжүүлсэн.

Хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20нд гарсан байхад холбондох байгууллагынхан өнөөдрийг хүртэл Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Тийм учраас энэхүү асуудалд  Ерөнхий прокурор болон цагдаагийн удирдлага анхаарлаа хандуулж хариуцлагагүй  албан тушаалтнуудад хариуцлага тооцож хэргийг нэн даруй  шийдвэрлэн хохирлыг барагдуулах ажиллагааг хяналтдаа авахыг  хүсч байна. 

Иргэн М.Ганбат: "Би хохирогчидтой хамт тус уурхайд ажиллаж байсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд Мэргэжлийн хяналтын байцаагчид манай дээр шалгалт хийхдээ үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд лацдаад явсан. Гэтэл уурхайн удирдлагууд 12-нд биднийг цуглуулж одоо ажиллаж болно. Зун дуустал асуудалгүй гэж хэлсэн. Гэхдээ гаднах хаалганы авалгүй бид нарыг өөр хаалгаар оруулсан. Тухайн үед манай бригадын дарга н.Оргил нэгдүгээр салаанд орж болохгүй, нуралт үүсэхэд бэлэн болчихсон байна гээд бид нарыг тийшээ оруулаагүй. Дараа нь 20-нд бид нарыг өөр хүнээр ахлуулаад ажилла гэхэд нь бид нар "Нэгдүгээр салаа руу орохгүй, нурах эрсдэлтэй" гэж хэлсэн гэхэд орчуулагч нь Халзан /тус уурхайн эзэн бөгөөд уурхайн ихэнх ажилчид түүний жинхэнэ нэрийг мэддэггүй/ дарга руу залгаад асууя гэсэн. Төд удалгүй та нарыг наагуураа ороод баруун хананы нүүрсийг олборлоод л гараад ир гэж байна гэсэн. Орой  20:00 цагийн орчимд бид нарыг ажлаа зогсоо болохоо байлаа гээд нуралт үүссэн талаар мэдэгдсэн. Тухайн үед би өөр салаанд ажиллаж байсан. Бид нар дарагдсан хүмүүсээ гаргах гээд оролдож байх зуур аврагчид ирсэн" гэлээ. 

Талийгч Б-н эхнэр Г. Болормаа: "Гэр бүлийн хүнээ алдаад хэцүү байна. Ажил явдал нь луусаад удаагүй байгаа. Миний хувьд эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй учраас гэртээ дөрвөн хүүхдээ хараад нөхөр маань ажил хийдэг байсан. Одоо ажил хийж биднийг тэжээх хүнгүй хэцүүхэн л байна. Мөн ослоос хойш уурхайн удирдлагуудаас нэг ч хүн ирж бидэнтэй уулзаагүй. Үнэхээр  хэцүү байна. Одоо бол ядаж хүүхдүүдээ насанд хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй болгохыг л хүсч байна гэсэн юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх