etoim.mn
photos/5d0c36f1307f9.jpg

Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох, камержуулах, мэдээллийн технологиор хангах зорилтын хүрээнд  5000 өрхийг шилэн кабельд холбох ажлыг судалж байна.   

Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг  “Юнивишн” компанийн Орхон аймаг дахь салбарын төлөөлөлтэй уулзаж санал солилцох үед тус компани гэр хорооллыг интернэтжүүлэх аян өрнүүлж нэг чигийн урсгалтай буюу зэргэлдээ орших 11 багийн 5000 айлыг хамруулсан шилэн кабелийг өөрийн хөрөнгөөр татах тухай мэдээллээ. Ингэснээр гэр хорооллын иргэд тус компаниас орон сууцны хороололд үзүүлдэг гурвалсан үйлчилгээг авах боломжтой аж. Одоогоор судалгааны ажил хийхээр төлөвлөж байна гэж Юнивишн компанийн төлөөлөл хэллээ.

Дээрх компани гэр хороололд шилэн кабель татах 5 тэрбум төгрөгийг өөрсдөө гаргах бөгөөд энэ боломжийг тулгуурлан аймаг гэр хороололд 24 цагийн ажиллагаатай дүрсний камер суурилуулах боломжтой ажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх