etoim.mn
photos/olloo_mn_1404895627_gar.gif

Өнгөрсөн амралтын өдрүүдээр цаг агаар хэт халж хөрсөн дээр цочир халсантай холбоотойгоор голын эрэг бараадах иргэдийн тоо ихсчээ. Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын байгууллага хамтран туул голын эрэг орчимд морьт болон завьт эргүүлийг ажиллуулж байгаа боловч өнгөрөгч амралтын өдрүүдэд таван хүн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай хэргүүд бүртгэгджээ.

Иймэрхүү байдлаар халуунаас зугтан гол бараадсан иргэд харамсалтайгаар нас барсан хэрэг удаа дараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа учраас иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, биеэ удирдан хянах чадвагүй болсон нэгэндээ анхаарал хандуулж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх