etoim.mn
photos/lead_720_405.jpg

Томоохон улс төрчдийн бичсэн зүйлс нийтлэлийн бодлоготой нь харшилж байвал устгалгүйгээр тусгай тэмдэг тавьж, уншигчдад анхааруулах болсноо Твиттер компани өчигдөр зарлажээ. Хэдийгээр удирдагчдын олон нийтийн сүлжээнд нь бичсэн зүйл хэчнээн зохисгүй агуулгатай байсан ч олон нийтийн эрх ашгийн үүднээс устгахгүй үлдэх нь зөв гэж шийджээ. 

Гэхдээ зүгээр орхилгүй, дагагчдын дэлгэцэнд шууд харуулалгүй нууцалж, оронд нь анхааруулсан мэдэгдэл үзүүлэх юм. Дагагч хүсвэл нэг товч дарснаар нууцалсан бичвэрийг дэлгэж харах боломжтой.

Нэг талаас хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэх, нөгөө талаас бусдын эсрэг дайрч довтолсон, харааж зүхсэн агуулгыг хориглох зорилтоо Твиттер компани ийм аргаар тэнцвэртэй хэрэгжүүлж байгаа нь энэ юм.

Шинэ журам гаргахад хүргэсэн гол хүн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэж олон хүн үзэж байна. Түүнийг 61.4 сая дагагчтай твиттер хуудсаа хамгийн идэвхтэй ашигладаг улс төрч гэхэд болно.

Трамп твиттер хуудсаараа бусад улс орны эсрэг дайн зарлана хэмээн сүрдүүлж, бусдын нэр төрд халдсан мэдэгдэл хийж, заримтай нь хэрүүл маргаан үүсгэдэг. 

Шинэ журам 100,000-аас дээш дагагчтай төрийн албан хаагчид, сонгуульд нэр дэвшигчдийн “Verified” буюу баталгаажсан твиттер хуудсанд л үйлчлэх юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх