etoim.mn
photos/curata__ghK5pfVgnhZEovt-1.jpeg

“Boeing” компани “737 Max” загварын нисэх онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэхэд 100 сая ам.доллар зориулахаар болжээ.

“Boeing” компанийн мэдэгдэлд дурдсанаар, мөнгөн тусламжийг Индонез, Этиопын ашгийн бус байгууллагад олгож, амиа алдсан 346 хүний ар гэрийнхэнд хүргүүлэн хохирогчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх зэрэг боловсролыг нь дээшлүүлэхэд зориулах гэнэ.

Өнгөрсөн гуравдугаар сард “Ethiopian Airlines” компанийн “737 Max” загварын онгоц Аддис Абеба хотоос хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож, 157 хүн амиа алдсан юм. Энэ явдлаас тавхан сарын өмнө Индонезын агаарын тээврийн “Lion Air” компанийн нисэх онгоц Явагийн тэнгист осолдсоны улмаас 189 хүн амь насаа алдсан билээ. 

“Boeing” компанийн хамгийн өндөр борлуулалттай “737 Max” загварын нисэх онгоцнууд хэдхэн сарын зайтай осолдсонтой холбогдуулан уг онгоцны нислэгийг дэлхий даяар зогсоогоод байгаа бөгөөд компанийн мэргэжилтнүүд нисэх онгоцны шүүмжлэл дагуулаад буй программыг шинэчилж байгаа юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх