Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/авла.jpg

Сүүлийн хэдэн өдөр цахим орчинд Б.Болороо гэх бүсгүйн оруулсан пост олны анхаарлыг ихээр татаад байгаа билээ. Тодруулбал: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох Б.Болороо бүсгүйн нөхөр "А" лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Энэ талаар Б.Болороо өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгджээ. 

Тус хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав өнөөдөр /2019.07.16/ үүрэг өгч, албаны шалгалт явуулахаар болсон байна. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрээр “ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг, чиглэл өглөө. Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж, шалга гэдэг үүрэг өгсөн. Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж, дүнг танилцуулах үүрэг өглөө. Хэрэв цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан бол буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо ЦЕГ-ын дарга хэлсэн. Албаны шалгалтын дүнг эргэн мэдээлэх болно” гэлээ.

Таалагдахгүй байна

7
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх