etoim.mn
photos/67324041_469388580554637_813569777703321600_n.jpg

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн  204.11 км хатуу хучилттай авто замын их засвар,  шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019.07.15-аас эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцоно.

Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 5 цэгт хэсэгчлэн хаана.

Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооныДархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хааж зам завсарын ажлыг эхлүүлээд байна.

Иргэд зорчихдоо 5-н шарТолгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр замруу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.  

Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо хаасан хэсгүүдэд шинээр  тавьсан түр замаар зорчиж, бусад хэсэгт хуучин асфалтан замаар батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцоорой.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх