etoim.mn
photos/olloo_mn_1553400100_45689.jpg

2019 оны 07-р сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр  хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-гийн гэрт хулгай орж зурагт гар утас автомашин алдагдсан талаар мөн тус дүүргийн 7-р хороонд оршин суух иргэн Б-гийн гэрт хулгай орж хоёр ширхэг гар утас алдагдсан талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хэргүүд дээр ажиллаж Дорнод аймгийн харьяат 22 настэй эрэгтэй Б нь эдгээр хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоосон байна. Иймд иргэд та бүхэн орон байраа аль болох эзгүй үлдээхгүй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дашрамд дурдахад Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан хэрэгжүүлж байгаа “Зогс-Шалга-Хулгайчид бүү боломж олго” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар буурсан эерэг дүн мэдээ гарчээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх