etoim.mn
photos/olloo_mn_1504060099_mashin1.jpg

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-с 2019.07.31-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тус айлчлалын үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж,  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад замын хөдөлгөөнийг түр хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагаа зөв тохируулан аль болох төв замыг сонгон зорчихгүй байхыг зөвлөж байна.

Замын ачаалал, хөдөлгөөн зохицуулалтын талаар Авторадио 96,3 болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол шуурхай хүргэх болно.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх