etoim.mn
photos/p1cibcpr0k2gtgd6unt1pah16183.jpg

Өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 21-ний өдрийн 19 цаг 30 минутад БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс хүүхэд унаж, бэртсэн хэрэг гарчээ.

Тус дуудлага мэдээлллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн газар материалжуулан шалгахад БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 7 настай хүүхэд баригдаж байсан барилгын 2 давхраас унаж бэртэж гэмтсэн байна. 

Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор орсон хэмээн мэдүүлжээ. Одоогоор бэртсэн хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн газраас анхааруулж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх