etoim.mn
photos/67381647_398997310736890_6757809488939450368_n_20190731093702.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийтийн тээврийн парк шинэчлэх төсөл болон Орлогод нийцсэн орон сууц барих асуудлаар /2019-07-30/ Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой уулзлаа.

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөлд ЕСБХБ нь 40 хүртэлх сая ам.долларын санхжүүжилт хийх боломжтой бөгөөд үүний 28 сая ам.доллар нь хөнгөлттэй зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байх аж. Парк шинэчлэлтийн хүрээнд  эхний ээлжинд 100 автобус шинээр авах бөгөөд тэдгээрийн тодорхой хэсгийг  сургуулийн автобус болгох талаар хотын Захирагч санал болголоо. Түүнчлэн одоо ашиглаж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн эгнээ, төмөр замын депогийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн эдгээр төслийн бэлтгэл, хэрэгжилтийн техникийн туслалцааг санхүүжүүлэх юм байна.

Орлогод нийцсэн орон сууц барих төслийн хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 25 сая ам.долларын санхүүжилтээр 700 айлын орон сууц барих ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо. Уг төслийн бүтээн байгуулалтын байршлын талаар хоёр тал санал солилцоод Ханын материал  орчимд байх нь илүү тохиромжтой хэмээн санал нэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх