etoim.mn
photos/4e883f517d15ce131837ee6bd14119493f5f6166.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монголын уламжлалт анагаах ухааны өв соёлыг хадгалах, хамгаалах, олон улсад таниулах зорилгоор Монголын уламжлалт анагаах ухааны түүх, үе үеийн эмч, эрдэмтэн мэргэдийн намтар, шилдэг бүтээлүүдийг гадаад дотоодын түүхэн эх сурвалжаас нэгтгэж, эмхэтгэн “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээлийг олон нийтийн хүртээл болгох санаачилгыг Эрүүл мэндийн яам дэмжиж, “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээх үйл ажиллагааг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэхүү “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” нь хүн төрөлхтний хосгүй гайхамшигт, үнэ цэнэтэй соёлын өв болох бөгөөд Төрийн албан ёсны баримт бичиг болох юм. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/292 тоот тушаалаар “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть”-ийг хянан тохиолдуулж, эмхэтгэн хэвлүүлэх редакцийн зөвлөлийг ШУ-ны доктор, профессор Ш.Чоймаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, академич, АШУ-ны доктор, профессор Ш.Болд нараар ахлуулан байгуулсан.

Редакцийн зөвлөл 2019 оны зуны адаг сарын дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр буюу аргын тооллын 08 дугаар сарын 01-ний өдөр анхны хурлаа хуралдуулж дараах асуудлыг шийдвэрлэв. Үүнд:

- Уламжлалт анагаах ухааны бүтээлүүдээс орчуулагдсан байгаа бүтээлүүдийг редакцийн зөвлөлийн гишүүдэд хуваарилан хянуулж, хэвлэлтэнд бэлтгэх,

- Орчуулсан бүтээлийг төвд хэлний эх судар, эх бичмэлийг хавсарган хэвлүүлэх,

- Эхний ботиудын эхний дугааруудад уламжлалт анагаахын эртний маарамба, оточ, эрдэмтэн, эмч нарын намтар түүх, хөрөг зураг, уламжлалт анагаахын сургуулийн түүхийг тусгах, монголын уламжлалт анагаах ухааны толь бичгийг оруулах,

- Редакцийн зөвлөлийн багаар ажиллах боломжийг бүрдүүлж, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдмийн өргөөнд ажлын байр бий болгох;

- Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть бүтээлд оруулах бүтээлүүдэд тавигдах шалгуур үзүүлэлтийг хэлэлцэж санал авлаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх