etoim.mn
photos/d236e33645461965d5261ea05ed49e24.jpg

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзан сүүлийн үед тус байгууллагатай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлуудын талаар ярилцав.

Тэрээр:

-  Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын хууль бус аливаа үйлдлийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилго бүхий шууд утас ажиллуулах

-  Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх

-  Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажил, хяналт шалгалтын талаар олон нийтэд шуурхай мэдээлэх, сурталчилах ажлаа сайжруулах

-  Нийт албан хаагчид ажилдаа дүгнэлт хийж, шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлэх зэргийг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх