etoim.mn
photos/түрээсийн орон сууц_b.jpg

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл наймдугаар сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнийн 00:00 цагт хаагдлаа.

Өчигдөр /2019.08.04/ ажлын цагаар буюу 08:00 - 17:00 цаг хүртэл бүртгүүлэх явцад алдаа гарсан и-мэйл хаяг болон регистрийн дугаар бүртгэлтэй байгаа иргэд иргэний цахим үнэмлэхтэйгээ "Нийслэлийн Орон сууцны корпораци"-ийн төв оффист /Төв шуудангийн баруун хойно Экспресс тауэр 207 тоот/ хандан сэргээлгэн авах боломжтой юм байна. 

Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар  цахим хэлбэрээр явуулав.  

Нийт  35,003 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх