etoim.mn
photos/p1cibcpr0k2gtgd6unt1pah16183.jpg

Амралтын өдрүүдэд /2019.08-03,04/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 483 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 310 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.08.03-ны өдөр 06:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг “Нарстайн ам” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 10 км/ асфалтан замд Hyundai Mighty  маркийн автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л нас  барсан.

2019.08.04-ний өдрийн 09:20 цагийн орчимд  Дундговь аймгийн Луус сумын “Цомог” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 4 км/ асфалтан замд Mitsubishu minicab маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч Б нас барсан.

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, хоёр осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа замын хөдөлгөөнд оролцсны улмаас гурав нь явган зорчигч бэртэж гэмтсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх