etoim.mn
photos/5d441f7d78c26.jpeg

Өнгөрсөн долдугаар сар хамгийн халуун сараар бүртгэгдэхэд ойрхон байна гэж Европын цаг уурын хүрээлэнгээс мэдэгджээ.

Энэ оны 7 дугаар сар 2016 оны мөн сараас давж халах төлөвтэй байгааг Европын цаг уурын хүрээлэн өмнө нь анхааруулж байсан юм. Дэлхийн өнцөг булан бүрээс цаг уурын мэдээлэл цуглуулдаг Коперникийн цаг уурын өөрчлөлтийн төв /C3S/ долдугаар 1-нээс 29-ний хооронд бүртгэсэн урьдчилсан мэдээллээр, өнгөрсөн долдугаар сарын дэлхийн дундаж температурыг 2016 оны мөн сарынхтай харьцуулахад илүү халуун байжээ. Эцсийн мэдээлэлийг даваа гарагт буюу өнөөдөр нэгтгэж гаргах аж.

Европын цаг уурын урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Фрейя Вамборгийн хэлж байгаагаар, өнгөрсөн сард дэлхийн дундаж температур Цельсийн 16.6 хэм байсан нь өмнө нь хамгийн халуун сараар бүртгэгдсэн 2016 оны долдугаар сарын хэмд дөхсөн үзүүлэлт болжээ. 2016 оны 7 дугаар сард дэлхийн агаарын дундаж температур Цельсийн 16.67 хэмд хүрчээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын /WMO/ ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын мэдээлснээр, өнгөрсөн долдугаар сард орон нутаг, улс орон, дэлхий нийтийн хэмжээнд хэт халж, агаарын температурын дээд рекордууд шинэчлэгдсэн олон арван үйл явдал болсон байна.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх