etoim.mn
photos/67694916_2697942510239464_4521442549310685184_n.jpg

Өчигдрөөс эхлэн орсон усархаг бороо үргэлжлэн орж, 44 иргэнийг үеэрийн аюулаас онцгой байдлынхан авран хамгаалжээ гэх мэдээ сайтуудад байршиж байна. Үүний зэрэгцээ авто зам усан зам болж, автомашинууд нь завь болж байна гэх хөгжилтэй, хөгтэй постууд фейсбүүкийг дүүргэлээ.

Ердөө 10-хан минутын усархаг бороонд зам боогдож, гол болон үерлэдэг болоод удав. Нийслэлийн авто замд борооны ус зайлуулах хоолой байдаггүй гэж албаныхнаас эхлээд энгийн иргэд хүртэл дуу нэгтэй хэлж байна. 

Бороо орсон үед үүсдэг энэ асуудлыг нийслэлийн үе үеийн удирдлагууд шийдэж чадаагүй явсаар өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр бид жил болгон өдий төдий мөнгө хөрөнгөөр зам засдаг ч ус зайлуулах шугамаа шийддэггүй нь бараг уламжлал болжээ.

Гадны улс орнуудад заавал ус зайлуулах асуудлаа шийдэж байж тухайн замын ажлыг эхлүүлдэг. Украйн, Польш гэх зэрэг улсуудад энэ нь замынхаа хуулинд зохицуулагдсан байдаг. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орнуудад нэг км замд 1,5 км инженерийн шугам сүлжээг суулгасан байдаг гэнэ шүү. Хэрвээ замыг нь хуулаад харах юм бол сүлжилдсэн олон хоолойг та харж болно.

Сураг сонсох нь ээ... Япон улс нарны халалтаар агшиж сунадаг, борооны усыг өөртөө шингээдэг материалаар зам тавьж туршсан гэлээ. Биднийг энд ус зайлуулах системээ шийдэж ядан байтал дэлхийд дараагийн технологи гарч ирлээ. Тусгай материалаар хийсэн зам байх бөгөөд үүнийг ашигласнаар маш их хэмнэлт гардаг гэх.  Гэхдээ одоогоор бидэнд тэр шинэ технологи энэ тэр хэрэггүй ээ. Зүгээр л ус зайлуулах хоцрогдсон ч гэсэн хоолой хэрэгтэй байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ойрын үед усархаг бороо орно гэдгийг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл шавар, шороо холилдсон үерийн усыг авто машин голоор гарах шиг туулан явах, хурдтай явсан ма­шины дугуйнаас үсчих шалбааг явган зор­чигч­дыг норгоод өнгөрөх хотын амьдрал ойрын өдрүүдэд нэг иймэрхүү.

Тиймээс нэр төр, алдарт дуртай дарга нартаа хандаж зөвлөхөд нийслэл хотынхоо авто замын ус зайлуулах хоолойг шийдчих юм бол таны нэр үеийн үед дуурсагдах буйзай.

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх