etoim.mn
photos/5d4a5c1daf322.jpg

Японы “NEC” корпорац нисдэг автомашин бүтээснээ туршилтын талбайдаа туршжээ. Нисдэг автомашин нам өндөрт хөөрч, нэг минут орчим агаарт байсныхаа дараа зөөлөн газардсан байна.

Аюулгүй байдлыг хангах үүднээс уг төхөөрөмжийг “торон” хашаан дотор хөөргөсөн бөгөөд сүүл хэсгийг нь төмөр утсаар газартай бэхэлжээ. Үүнээс гадна, бүхээгт нь хэн ч байгаагүй гэж “Bloomberg” агентлаг мэдээллээ.

“Япон бол хүн ам шигүү суурьшсан улс учраас нисдэг машинууд замын хөдөлгөөний ачааллыг ихээхэн бууруулж чадна” гэж “NEC” корпорацын төслийн удирдагчдын нэг болох Кужи Окада ярьжээ.

“NEC”-ийн нисдэг машинаар тун удахгүй зорчих боломжтой. 2023 он гэхэд ийм машинуудыг бараа хүргэлт, зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглана гэж Японы эрх баригчид тооцож байгаа юм. NEC-ийн түнш компани болох "Cartecator"-ын мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, 2026 онд нисдэг машиныг цувралаар үйлдвэрлэж эхлэх гэнэ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх