etoim.mn
photos/5d4a51d11f47e.jpeg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ыг валютын манипуляц хийгч /ханшийг зохиомлоор өсгөж, бууруулах/ орнуудын жагсаалтад оруулсан хэдий ч тус улстай үүсээд буй худалдааны маргааныг даамжруулахыг хүсэхгүй байгаагаа Цагаан ордон илэрхийллээ.

Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Ларри Кадлоу мягмар гарагт хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө Хятадын төлөөлөгчид өмнөх амлалтуудаа биелүүлэхгүй, ахиц дэвшил гаргахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, “бид сайн сайхны төлөө хэлэлцээ хийлээ. Цаашид ч сайн сайхны төлөө БНХАУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж хэлжээ.

Мөн тэрбээр, “нэмэлт хэлэлцээ хийх үүд хаалга нээлттэй байна. Бид ирэх сард БНХАУ-ын төлөөлөгчдыг ирнэ гэж найдаж байна” хэмээн хэлэв. Өнгөрсөн долоо хоногт Шанхай хотноо болсон хэлэлцээ үр дүнд хүрээгүй юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

AMERIKIIG UZEN YADAGCH IRGEN

[202.72.244.172]

2019-08-07 17:49:45

AMERIK HEZEE OORIINHOO GAZAR NUTAG DEEREE DAIN BAILDAAN HIIJ BAIGAAGUI DANDAA BUSDIIN GAZAR NUTAG GAZRIIN BAYALAGRUU SHUNAJ DEEREMDEJ ALJ HYADAJ IRSEN ED TSAASHDAA CH IIM BAIH BOLNO