etoim.mn
photos/150216260611042226_646636395442264_1496796836_n1.jpg

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монгол Улс 14 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Монгол Улс хүн амын 1.591.848 нь эрэгтэй.  Үүнээс 0-19 насны 628,917 хүүхэд байна. Монгол эрчүүд дунджаар 29 насандаа гэр бүлтэй болдог бөгөөд гэх статистик мэдээллийг ҮСХ-оос гаргажээ. 

Түүхийн хуудаснаа... 

Аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон байдаг. Энэхүү өдрийг бий болгоход хүргэсэн Сонора Смарт Додд охины түүхийн жимээр эргэн алхвал, түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ. Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна. Дэлхийн улс орон бүр “Аавуудын” өдрийг өөр өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. 

Аавуудын баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? 

Дэлхийн улс орон бүр “Аавуудын баяр”-ыг өөр өөр өдөр тэмдэглэн өнгөрүүлдгийн дээр өвөрцөн сонин зүйлсийг хийдэг гэнэ. Тухайлбал... 

Финланд: Финландын аав нар 1950 оноос хойш энэхүү баярыг тэмдэглэсээр ирсэн ба арваннэгдүгээр сарын хоёр дахь ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Баярт зориулсан албан ёсны туг өргөн, амралт зарлан, гэр бүлүүд аавын дуртай үйл ажиллагааг зохион байгуулж, аав нартаа ил захидал болон бэлэг өгч, хайр, талархлын үгсийг хуваалцдаг.

Герман: Улаан өндөгний баярын 40 дэх өдөр тохиодог ба дэлхийн бусад орны нэгэн адилаар аавдаа ил захидал бичиж, бэлэг бэлддэг. Германы нэгэн өвөрмөц уламжлал байдаг нь гэр бүлээрээ ууланд алхаж, бяцхан аялал хийх үйл ажиллагаа байдаг. 

Итали: Өөрийн хөрш орон болох Испанийн нэгэн адил Италид Гэгээн Иосефын өдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр тэмдэглэдэг. Баярыг ёслол хүндэтгэлтэйгээр өнгөрүүлдэг ба арга хэмжээнд парад зохион байгуулж, “zeppole” , “frettelle” зэрэг үндэсний нарийн боовыг бэлтгэн, гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар түүдэг гал асаан тойрон суудаг байна.

Орос: Хоёрдугаар сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Эх орноо сахин хамгаалагчдын өдөр” гэж нэрлэгддэг энэхүү баярын үеэр эх орныхоо төлөө амиа алдсан Оросын цэргүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин 2016 онд Москва, Новосибирск, Оренбург хотууд “Аавуудын өдөрлөг” анх удаа зохион байгуулж энэ өдөр хөгжим эгшиглүүлж, тоглоом тоглон, бүжиглэж өнгөрүүлсэн. Харин Санкт-Петербургт 2011 оноос хойш “Ааваа-эхлээрэй” баярыг зохион байгуулж, спортын тэмцээн, концерт, гэр бүлийн тоглоомуудыг зохион байгуулж ирсэн билээ. 

Испани: Гэгээн Иосефийн өдөр буюу гуравдугаар сарын 19-нд гэгээнтний эцэг эхийн үлгэр жишээг хүндэтгэн өнгөрүүлдэг. Хүүхдүүд өөрсдөө хийсэн өглөөний цайгаар аавыгаа сэрээж, аавынхаа дуртай зүйлсийг хамтдаа хийж өнгөрүүлдэг байна. Хамгийн сонирхолтой нь хүүхдүүд болон эхнэр нь хайртай аавдаа хандан ерөөлийн үг хэлдэг ажээ.

Монгол: Албан ёсоор ямарваа нэгэн арга хэмжээг зохион байгуулладдаггүй ч төрийн болон төрийн бус зарим байгууллагууд өөрийн хүрээлэлдээ энэхүү өдрийг тэмдэглэдэг. Харин аавууд энэхүү өдрийг гэр бүлтэйгээ хамт, цагийг зугаатай өнгөрүүлэх өдөр хэмээн хүлээн авдаг юм. 

Аавуудын баярын өдөр бол аавынхаа амьдралд чинь хийж өгсөн үнэ цэнэтэй бүхнийг хүндэтгэн магтах сайхан боломжийг олгодог өдөр. Энэ өдөр хэзээд болзолгүйгээр хайраа түгээдэг гайхамшигт баатар аавууддаа хайртай гэдэг үгийг харамгүй хэлээрэй. Монголын бүх аавууддаа баярын мэнд дэвшүүлье. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх