etoim.mn
photos/68377687_520929548713429_2072201199242706944_n.png

Төрийн ордны зүүн талд газар цөмөрсөн уг газарт үзлэг шалгалт хийж, тусгай хамгаалалтад аваад байсан юм. Уг газарт Цагдаа, Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт,  Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Соёл урлагийн газар албаныхан, архелогийн хүрээлэнгийнхэн ажилласан юм.

Харин дөнгөж саяхан МХЕГ-ынхан мэдээлэл өглөө.

“Өчигдөр 17 цагийн үед иргэнээс газар цөмрөөд урд хоёр дугуй орчихлоо хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгахад, 1930-1940 оны үеийн 6*8 хэмжээтэй 3 м гүнтэй зоорь байсан. Уг зоорь нь 1м орчмын гүнтэй ус байсан учир онцгой байдлын албаныхан ажилласан. Түүнчлэн уг зооринд Соёлын өвийн төвийнхөн цаашид хоёр хоногийн турш үзлэгт шалгалт хийнэ. Хэрэв соёлын өвд хамаарах зүйл гараагүй тохиолдолд нүхийг булах арга хэмжээ авна" гэлээ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх