etoim.mn
photos/5d28417841511.jpeg

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан билээ.

Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдээс авсан шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг . Тус төвд бөхчүүдийн шинжилгээний хариу ирж, Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна.

Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо бөхчүүдийн шинжилгээний хариуг зарлах бөгөөд хэзээ энэ мэдээллийг олон нийтэд хүргэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ардын хувьсгалын 98 жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын аварга, харцага, начин цолтнууд төрөн гарсан. Бөхчүүдээс тавын даваанаас эхлэн допингийн шинжилгээг авдаг бөгөөд Допингийн эсрэг үндэсний төвөөс үүнийг хариуцан хийдэг юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх