etoim.mn
photos/51F97720-91DC-4511-85C7-CBD4747B6857.jpeg

Walt Disney" кино компанийн алдартай бүтээлүүдийн нэг "Араатны хаан арслан" хүүхэлдэйн кино анх 1994 онд дэлгэцнээ гарсан. Тус кино компани дээрх бүтээлийнхээ 25 жилийн ойг тохиолдуулан эх зохиолоор нь бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн нь өнгөрсөн сараас үзэгчдийн хүртээл болсон билээ. Кино багийнхан "Араатны хаан арслан" бүтээлийн шинэ хувилбарыг хийхдээ компьютер графикийг хамгийн дэвшилтэт байдлаар ашигласан аж. Киног "Iron Man" киноны эхний хоёр ангид ажилласан алдарт найруулагч Жон Фавреу найруулсан юм. Түүнчлэн 1994 онд тус хүүхэлдэйн киноны хөгжмийг бичсэн алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер киноны хөгжим дээр ажиллажээ. Тэгвэл "Араатны хаан арслан" киноны шинэчилсэн хувилбар нь 19 өдрийн дотор тэрбум ам.долларын орлого цуглуулж дээд амжилт тогтоожээ. Энэ тухай компанийн эх сурвалжид тулгуурлан CNN агентлаг мэдээлсэн байна. Disney компанийн бүтээл болох "Алладин", Марвел студийн "Аванжерс: Төгсгөл", "Ахмад Марвел" кино мөн адил борлуулалтаараа тэрбум ам.долларын босгыг давжээ. Тэгвэл "Pixar" студийн "Тоглоомын түүх4" хүүхэлдэйн кино зургадугаар сард нээлтээ хийсэн бөгөөд 919 сая ам.долларын орлого олжээ. "Disney" энэ оны эцсээр "Frozen 2" болон "Star Wars: Skywalker Rising" гэсэн хоёр том бүтээлээ танилцуулах юм байна.  

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх