etoim.mn
photos/f0bff7ca-4ab1-4f8e-8daa-faf68c81ec7b.jpg

2014 оноос хойш БНСУ-ын Кёнги аймгийн дэмжлэгээр Санмён Их сургууль болон Samsung electronics хамтран “Ухаалаг анги” төслийг Монгол улсад хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд дээрх байгууллагуудаас 2.2 тэрбум вонны хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд Монгол улсад нийт 27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулсан байна.

Өнөөдөр БМДИ-ийн захирал Ж.Болормаа тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Кёнги аймгийн боловсролын газар болон Санмён Их сургуулийн хамт олонд баярласнаа илэрхийлж цаашид хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийллээ.

Мөн тус хөтөлбөр нь жил бүр Солонгос хэлний багш нарын дунд тэмцээн уралдаан явуулдаг ба зарим тохиолдолд анги танхимын хүрэлцээ бага олддог гэснийг харгалзан үзэж БМДИ-ээс шаардлагатай үед анги танхимаар хангаж өгч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх