etoim.mn
photos/15659210825d560f3ae2f15.jpg

БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж буй "Chengdu China 2019 World Police & Fire Games" Цагдаагийн болон Онцгой байдлын албан хаагчдын Дэлхийн спортын наадам өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдлаа.

Дэлхийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр МУГТ О.Насанбурмаа тэргүүтэй нийт зургаан тамирчин оролцсоноос 4 алтан медаль, 2 мөнгөн медаль хүртэж Төрийн дууллаа эгшиглүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулан бахдам амжилт үзүүллээ.

Тухайлбал МУГТ О.Насанбурмаа-/Төмөр Замын цагдаа/ 75кг-Алтан медаль МУГТ Г.Эрдэнэбаяр- /Баянзүрх дүүрэг 3р хэлтэс/ 86кг-Алтан медаль ОУХМ Ш.Баянмөнх- /Аврагч спорт хороо/ 125кг-Алтан медаль ОУХМ Х.Нямдорж- /Аврагч спорт хороо/ 70кг-Алтан медаль ОУХМ Б.Төмөрбаатар- /Хүч спорт хороо/ 74кг-Мөнгөн медаль Аймгийн арслан Н.Ганзориг- /Эргүүл хамгаалалтын Газрын шүүх хэлтэсийн тамирчин/ 125кг-мөнгөн медаль тус тус хүртлээ.

Хоёр жилдээ нэг удаа болдог Цагдаа, Онцгой байдлын алба хаагчдын Дэлхийн тоглолтонд 79-н орны 10,000 мянга гаруй тамирчид спортын 47-н төрлөөр "Хятад.н Ченгду"хотод өрсөлдөж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх