etoim.mn
photos/bolovsrol yam.png

2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтаж БСШУС-ын сайд болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр мэдээлэл хийж байна. Энэ үеэр сурагчдын амралтын хуваарийг төлөвлөсөн талаараа танилцууллаа.

— Энэ жил 10 гаруй мянган оюутан шинээр элсэн орж байна. Өнгөрсөн жил таван их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, цаашид их дээд сургуулиудын тоог бууруулж хооронд нь нэгтгэн чанарыг сайжруулахад анхаарна. Энэ жил Их дээд сургуулиудын төлбөр дунджаар 1.6-3.6 сая төгрөг байна. Сургалтын төлбөрийн талаар мэдээлэл наймдугаар сарын 25-нд эцэслэгдэнэ.Цаашид их сургуулиудыг нэгтгэхийг зорино.

— Ерөнхий болосвролын 644 мянган хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүрэгт шинэ заалтуудыг нэмсэн. Тодруулбал, хүүхдийнхээ нас хүйс зан төлөвийг ойлгож бүх талын дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарах, ном сурах бичгийг нь бүртгэх, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний үзлэг оношилгоонд заавал хамруулах үүрэгтэй гэх мэт заалтуудыг гэрээнд шинээр оруулжээ

— 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа. Ингэснээр агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй байх, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арав гаруй зорилтыг дэвшүүлсэн.

— Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт орсон ба 1-5-р ангийн сурагчдад  Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12-р ангид Иргэний ёс зүй хичээл орно. Сурах бичгийн агуулга дээр эрдэмтэд, зургийн баг ажилласан. Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулж явна. Цаг үеийнхээ шаардлагыг дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж байх нь зөв юм. 

— 2019-2020 оны хичээлийн шинэ жилд сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхээр Азийн хөгжлийн банктай урт хугацаанд харилцан зөвшилцсөний эцэст санхүүжилт авсан байна. Үүний үр дүнд энэ жил бүх хүүхэд сурах бичгээ сургуулиасаа түрээслэн хэрэглэх боломжтойболж байна. Тиймээс гадуур худалдаанаас авах хэрэггүй болсныг салбарын сайд нь өнөөдөр мэдээллээ.

— 2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ.

— Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг энэ оны долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд наймдугаар сарын 15-ны 20:00 цагийн байдлаар 28.181 хүүхэд бүртгэгджээ.

— Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Нийслэлид энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр 6280 хүүхдийн хүчин чадал бүхий 14 сургууль, 4635 хүүхдийн хүчин чадал бүхий 29 цэцэрлэг ашиглалтад орно. 2019 онд 137 сургуульд 1,7 тэрбум төгрөг, 231 цэцэрлэгт 762,2 сая төгрөгийн урсгалт засварын ажил хийгдэ энэ сарын 15-н гэхэд бүрэн дууссан гэв. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:  2019-2020 оны хичээлийн жилд сурагчид хэдийд амрах тухай бүтцийг батлан гаргалаа. Бага анги 32 долоо хоног хичээллэх бол ахлах, дунд анги 33 долоо хоног хичээллэнэ. Амралтын үе нь нийслэл, орон нутагт харилцан адилгүй байх юм. Тухайлбал, нийслэлийн сурагчид өвлийн цагт урт амрах бол орон нутгийн сурагчдыг хавар мал төллөх цагаар урт хугацаагаар амруулахаар төлөвлөсөн. Тавдугаар сарын сүүлээр сурагчдын зуны амралт эхэлнэ" хэмээн мэдээллээ.

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх