etoim.mn
photos/24-6.jpg

Монгол Улсын 2020 онд болох Токиогийн олимпод оролцох бэлтгэлээ эрт хангаж байгаа тухай БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг мэдээллээ. Тухайлбал Олимпын санг байгуулж, ивээн тэтгэгчдийн хандив төвлөрүүлж эхэлжээ. 

БСШУСЯамны зүгээс хариуцах ажлаа бүрэн хийсэн, тамирчид эрхээ авах ажил л үлдсэн гэлээ. Энэ жил санхүүгийн хүндрэл гарахгүй. Санхүүтэй холбоотой асуудалд санаа зоволтгүй болсныг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.

Ташрамд дурдахад, "Токио-2020" олимпын наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид "Мизуно" брэндийн хувцастай оролцоно. Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах юм.

Үндэсний шигшээ багийн тамирчдад доппингийн асуудал гаргуулахгүй байх үүднээс  урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар  290 сая төгрөгийг жил бүр яамнаас төсөвлөдөг. Үндэсний шигшээд 160 тамирчин бий гэх мэдээллийг өглөө. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх