etoim.mn
photos/68454379_530793167685628_7605829508561633280_n-750x375.jpg

Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний хоёрт ордог. Тиймээс агаарын бохирдолыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018.02.28-ны өдрийн хоёрдугаар тогтоол гарч 2019.05.15-ны өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүрэгт түүхий нүүрс худалдаалах,  хэрэглэхийг хориглосон. Харин утаа багатай сайжруулсан түлш хэрэглэх юм.

Тэгвэл дараах хэдэн бүсүүдэд хуучнаараа түүхийн нүүрс хэрэглэж болох аж. Тодруубал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгон, хоёрдугаар бүсэд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгон, гуравдугаар бүсэд Хан-уул дүүргийн 12,13,14 дүгээр хороо буюу Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороололд зэрэг газрууд түүхий нүүрс хэрэглэж болно гэдгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д. Мөнхжаргал хэлсэн юм.

Учир нь энэ гурван бүс нь нийслэлийн агаарын бохирдол багатай, агаарын чанарын индекцээрээ болон оршин суугаа хүн амын тоогоор харьцангуй бага юм. Үүний улмаас уг газруудад түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх