Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d5bbfdc8d0ad.jpg

НҮБ-ын "UNMISS" ажиллагааны хүрээнд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяраар ахлуулсан 3 эрэгтэй, 2 эмэгтэй алба хаагчийн бүлэг “Хубилай” баазаас “Эко”, “Арвай”, “Дельта” бааз чиглэлд холын зайн эргүүлийг анх удаа дугуйтай гүйцэтгэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид анх удаа энхийг сахиулах ажиллагааны холын зайн эргүүл гүйцэтгэсэн нь энэ бөгөөд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд 400 гаруй километр замыг 4 хоногт туулжээ. Энэхүү эргүүлээр, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг сурталчлахаас гадна БНӨСУ-д энх тайван цаг ирж буйг орон нутгийн иргэдэд илтгэх ач холбогдолтой. 

"UNMISS" ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар долоодугаар сард “Бентью” хотын “Хубилай” баазад ажлын айлчлал хийх үеэрээ, “Цэргийн багууд аль болох НҮБ-ын бааз, дотоодын дүрвэгсдийн хуарангаас гадагш гарч үүрэг гүйцэтгэх, ялангуяа нутгийн иргэдтэй илүү ойр дотно харилцаа үүсгэж тэдний үзэл бодол, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл цуглуулах замаар эерэг сэтгэгдэл төрүүлж, тайван амгалан цаг ирж байгааг сайтар ойлгуулах хэрэгтэй” хэмээн ярьж байсан юм. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх