etoim.mn
photos/2c437717c0a47ed273bb59c8bb638be6_9095.png

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.

Тэрдундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ.

Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.

1/ Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

2/ Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,

3/ Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

4/ Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

5/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,

6/ Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

7/ Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

8/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

9/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар болжээ.

Түүнчлэн байгал орчинд хууль бус үйл ажиллагаа явуулсан 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан тухай  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээллээ. 

- Ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж байна вэ?

Холбогдох хуулийн үүргийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар салбарын сайдын албан бичгийг 202 аж ахуй нэгжид хүргүүлж байсан. Тухайлбал, энэ албан бичиг авсан аж ахуйн нэгжээс тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байна. Жишээ нь Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол газар” ХХК-ийн эзэмшиж байсан13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Ашигт малтмалын хууль зөрчиж, үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нөхөн төлбөрийг олгоно. Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулахаар Засгийн газар хуулийн дагуу хандана.

- Ноён уулд үйл ажиллагаа явуулж байсан компаниудад нөхөн олговор олгох уу?

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг уул уурхайн лиценз олголтод шалгалт хийж, дүгнэлт гаргана. Лиценз олгох үйл явцад хууль бус үйлдэл гаргасан бол цуцална.

- Нөхөн сэргээлтээ хийгээгүй  хэдэн аж ахуй нэгж байна вэ?

Уул уурхайтай холбоотой эвдэрсэн газрын тооллого хийгдсэн. Удахгүй нөхөн сэргээлт хийгдээгүй компанийн бүртгэл гарна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх