Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e1b10da9de7980df518517babc2fac0057790374.jpg

Манай орны нөхцөлд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав, байхгүйн улмаас өдөр бүр цүнхэндээ үүрч явж байна. Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд  аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулж байна. Судалгааны үр дүнгээс үзвэл сурагч дунджаар I ангид 3,145 кг, II ангид 3,074 кг, III ангид 3,212 кг, IV ангид 3,127 кг, V ангид 3,765 кг ачаа (Өмсөж буй хувцасны жинг тооцоогүй болно)-г үүрдэг. (Боловсролын хүрээлэн .,2014, 2017)  

Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын тавиур том, жижиг (300-500 г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160 г), үдийн цайны хэрэгсэл (100-120 г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна.

Гадаадын зарим улс оронд дараах байдлаар цүнхний жингийн жишгийг тогтоосон байна.  Үүнд:

Дэлхийн улс орнуудын хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна. 

Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стан­дарт, хуульчилсан нарийн зохицуулалт байхгүй байна. Иймээс сургуулийн удирдлага, багш,  эцэг, эх асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх