etoim.mn
photos/1154982189+.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүний тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд 99 байх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Мөн гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил байх саналыг олонх дэмжсэн байна. 

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд МАН-ын бүлэг дотроо хуваагдсан, зөвшилцөлд хүрч чадахгүй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гацааж байсан юм. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах зөвшилцөл, өнгөрсөн хугацааны бүлгийн хурал ихэнхдээ ирц багатайгаар хуралдсан. Өчигдөр Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахдаа хүртэл 20 гаруйхан гишүүн бүлгийн хуралд байжээ.

Ингээд хуралдаанаас бүлгийн шийдвэрийг гишүүд дагах ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. Харин бүлэг нь Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ-ын гишүүдийн тоо 108 байх саналыг хэлэлцэж, АН-ын Н.Батбаярын санаачилсан 99 гишүүнтэй байх дээр тогтжээ.

Түүнээс гадна хамгийн том гацаа үүсгэсэн сонгуулийн тогтолцоогоо холимог байхаар тогтож, 76 нь тойрог дээр 23 нь намын жагсаалтад байх саналыг хүлээн авч, парламентаа таван жилээр сонгох гэнэ. Энэ бол 20 гаруйхан хүн оролцсон МАН-ын бүлгийн шийдвэр гэх мэдээлэл цацагдлаа. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх