etoim.mn
photos/5d5f50f1f2b3c.jpg

Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг зөрчлийг арилгуулах зорилгоор "Улсын дугаар-2019" нэгдсэн ажлыг эхлүүллээ. 

Дээрх ажлын хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн улсын дугаарын тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй зэрэг зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулан, Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13-д заасны дагуу хариуцлага хүлээлгэн тооцох юм байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч нар өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтанд хяналт тавин, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг АТҮТ-өөс зөвлөжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх