etoim.mn
photos/5d5e114e06ec2.png

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ирэх долоо хоногт Япон улсад айлчилж, Африкийн хөгжлийн асуудлаарх олон улсын бага хуралд оролцохын зэрэгцээ Японы Ерөнхий сайд Абэ Шинзо болон бусад төлөөлөгчтэй уулзана гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч  Стефан Дюжаррик лхагва гарагт мэдэгджээ.

А.Гутерреш ирэх мягмар гарагт Токио хотод хүрэлцэн очиж, Африкийн хөгжлийн асуудлаарх олон улсын долдугаар бага хуралд оролцоно. Мөн тэрбээр айлчлалынхаа хугацаанд Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Их 7”-гийн уулзалтад оролцохоор энэ долоо хоногийн баасан гарагт Францыг зорих бөгөөд Япон, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад айлчилсны дараа ирэх есдүгээр сарын 3-нд Нью-Йорк хотод буцаж ирэхээр төлөвлөжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх