etoim.mn
photos/5d5d4764da098.jpeg

БНСУ-ын хагас дамжуулагчийн нийлүүлэлт буурсантай холбоотойгоор тус улсын экспортын хэмжээ наймдугаар сард мөн буурах төлөвтэй байгааг лхагва гарагт гарсан тайлан мэдээнд дурджээ. Хэрэв 8 дугаар сард БНСУ-ын экспорт буурвал тус улсын экспорт 9 сар дараалан буурсан үзүүлэлттэй болох юм.

Наймдугаар сарын эхний 20 хоногийн байдлаар БНСУ-ын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 13.3 хувиар буурч, 24.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин энэ сарын эхний 20 хоногт экспортолсон хагас дамжуулагчийн хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 29.9 хувиар буурсан байна гэж тус улсын Гаалийн ерөнхий газрын тайлан мэдээнд дурдсан байна.

Үүний зэрэгцээ БНСУ-аас БНХАУ-д экспортолдог бараа бүтээгдэхүүний хэмжээ 20 хувь, Япон улсад экспортолдог бараа бүтээгдэхүүний хэмжээ 13.1 хувиар тус тус бууржээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх