etoim.mn
photos/p1cibcpr0k2gtgd6unt1pah16183.jpg

Амралтын өдрүүдэд /2019.08-24,25/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 476 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 6 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.08.24 өдөр 08.00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг “Ихэр Ухаа” гэх газар /аймгийн төвөөс баруун тийш 35км замгүй тал газарт/ улсын дугааргүй “Haojie” маркийн мотоцикл онхолдож жолооч Б/57 настай эрэгтэй/ нас барсан хэрэг

2019.08.24-ний 19.45 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг 5-р гудамж /аймгийн төвд/ шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь, айлын хашаа мөргөж, хашаан дотор явж байсан Г /8настай.эрэгтэй/ мөргөж амь насыг хохироосон хэрэгттус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Жолооч та бүхэн замын хөдөлөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх