etoim.mn
photos/5d28417841511.jpeg

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос нь допингийн төрлийн бодис илэрсэн. Хуулийн дагуу сэргээш хэрэглэсэн талаарх мэдээлэл цацагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор хоёр бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ албан бичгээр өгсөн байх ёстой.

Энэ хугацаа өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 23-нд дууссан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр бөхийн нэг нь Б сорьцоо шинжлүүлэхээр хүсэлтээ өгчээ. Харин нөгөө бөх нь өнөөдрийн байдлаар шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байна.

Хэрэв допинг илэрсэн бөхчүүдийн зүгээс Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгөөгүй бол тухайн бөхийн нэрийг Үндэсний бөхийн салбар хорооноос олон нийтэд зарладаг. Гэвч тус хорооноос ямар нэг тайлбар, мэдээлэл хараахан өгөөгүй байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах журмаар бол допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд олгосон цол, бай шагналыг хураах, хоёр жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах гэсэн шийтгэл ногдуулдаг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх