etoim.mn
photos/69243197_368170073865564_5395974783575785472_n.png

БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтийн талаар тус улсын Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээллээ. Визний журамд орсон өөрчлөлтийг тодруулбал... 

- Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцааг байршуулах ажлыг цуцлав.

- БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүл, /эхнэр,нөхөр/д ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгыг хуулбарыг хавсарган өгсөн тохилдолд 90 хоногийн виз олгоно.

- БНСУд визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж, 10 хоногийг дотор шийдвэрлэнэ.

- БНСУын ЭСЯ-ны визийн матерал шалгах үүрэг бүхий консулыг орон тоог хоёроор нэмнэ. Эдгээр журмыг 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ.

Ийнхүү БНСУ-ын визний журамд хэд хэдэн чухал өөрчлөлт орж байгаа тул хяналтыг чангатгана хэмээн онцоллоо. Учир нь БНСУ-ын Элчин сайдын яаманд танил танилтай, консулыг танина гэсэн ойлголттой байж болохгүй. Энэ бол залилан гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас анхааруулав. Одоогоор Монгол Улсаас 46 мянган иргэн БНСУ-д оршин сууж байна.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх