etoim.mn
photos/bc862a8f59cd8d87a9a3f29514c6a12b-122443-912006919.jpeg

Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газраас өмгөөлөгч Д.Хуягбаатарын ирүүлсэн “Талст Молор компанийн MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшин улмаар үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна” гэсэн гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ. 

Шалгалтаар Монгол улсын 4, Хятад улсын 32 иргэн холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тусгай зөвшөөрөлтэй талбайгаас ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон байна. Агуулах болон штолин дотор нь олборлосон, баяжуулсан вольфром байсныг мөн битүүмжилжээ. Энэхүү зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шалгах ажиллагаа явуулах хүсэлт гарган шилжүүлээд байна. 

Эх сурвалж: МХЕГ

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх