etoim.mn
photos/9dc74611-0684-432d-b57d-0a8977bb153b.jpg

Монгол улсад “Туялзуур сэлэм”-ний спорт үүссэний 10 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд ганцаарчилсан болон багийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэмцээнийг нээж, Туялзуур сэлэмний шигшээ багийн тамирчид та бүхэн “Токио-2020” зуны Олимп,Паралимпийн наадамд амжилттай бэлтгэн эрхээ авч дэлхийн тавцанд Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа олонтаа мандуулахын ерөөл дэвшүүлье гээд амжилт хүслээ.

Тэмцээнд нийт 6 клубын 100 гаруй тамирчин өрсөлдөж Дуэль клубын тамирчин Б.Баттөмөр, “UB fеncing” клубын тамирчин Б.Амарзаяа эмэгтэй төрөлд аваргаллаа.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх