Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/FQSsA3wjIcbzZ79wAdZi.jpg

Өчигдөр буюу энэ сарын 27-28-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд  "Сэлэнгэ аймгийн хоёр  даваа" гэдэг газар зорчигч тээврийн автобус том оврын авто машинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал: Том оврын ачааны трак машин өгсөж явахдаа унтарч улмаар ухрах үйлдэл хийжээ. Ингэхдээ Улаанбаатараас  дархны чиглэлд  явж байсан 32 зорчигчтой   нийтийн тээврийн автобусыг мөргөсөн байна. Тус ослын улмаас нэг хүн нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгджээ.

Одоогоор хоёр хүнд гэмтлийн зэрэг тогтоосон бөгөөд тус хэргийг харьяа газрын цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. 

Тиймээс жолооч нарыг холын замд гарах гэж байгаа бол эхлээд тухайн тээврийн хэрэгслэл дээрээ тодорхой хэмжээгээр аюулгүй бүсэд дадлага хииж тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх