etoim.mn
photos/5d65e9c749b16.jpeg

ОХУ-ын Сансрын агентлаг /Роскосмос/ Олон улсын сансрын станц /ОУСС/ руу сансрын нисгэгчээ илгээх саналыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд тавьжээ.

"Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны ойг тохиолдуулан Туркийн сансрын нисгэгчийг тойрог зам руу илгээх саналыг бид тавьж байна" гэж “Роскосмос”-ын тэргүүн Дмитрий Рогозин хэлсэн байна. БНТУ байгуулагдсаны 100 жилийн ой 2023 оны 10 дугаар сарын 29-нд тохиох юм.

Р.Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг "МАКС-2019" олон улсын агаар-сансрын техникийн үзэсгэлэнд зочлох үеэр уг саналыг тавьжээ.

"Бид та бүхний эрхэм ажилд оролцох болно. Турк улсын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Та бүхний хийсэн бүхэнд талархаж байна” гэж Р.Эрдоган хэлжээ. Турк, ОХУ-ын төрийн тэргүүн нар дэлхийн агаар-сансрын техникийн томоохон үзэсгэлэнгүүдийн нэг "МАКС-2019"-ийг нээх ёслолын үйл ажиллагаанд оролцсон байна. 

2018 оны 12 дугаар сард Туркийн Засгийн газрын сонинд нийтэлсэн Ерөнхийлөгчийн зарлигт Туркийн Сансрын агентлаг байгуулах талаар дурдсан байжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх