etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой зөвшилцөх асуудал улс төрийн хүрээнд ид яригдаж байна.  Гэхдээ Үндсэн хуулийн утга, агуулга биш өөр хоорондын эрх ашгийг төлөө зөвшилцөж байна. Тур дундаа УИХ-ын гишүүний тоо болоод бүрэн эрхийн хугацааг нь 5 жил болгоход асуудал үүссэн.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга парламентын гишүүдийн тоог 108 болгох санал оруулсан.  МАН-ын бүлэг 76-гаар  зүтгүүлж байгаад сүүлдээ 99 гишүүнтэй байх дээр тогтсон.  Харин АН-ын зөвлөл Үндсэн хуулийн асуудалд гишүүдийн тоог нэмэх аль , аль саналыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.  Ийм л нэг тоо тойрсон өөрчлөлтийн асуудал яваад байгаа.

Монгол оронд парламентын гишүүний тоо 76 байгаа нь бусад улсын жишээ, туршлагаас үзэхүл илт олон болохыг бид дараах харьцуулалтаас харж болох байна. 

Австрали улс 18,3 сая хүн амтай. Төрийн тэргүүн нь Их Британийн хатан хаан. Парламент нь 2 танхимтай. Дээд танхим нь 76, төлөөлөгчдийн танхим нь 148 депутаттай. 2 танхим нийлээд 224 гишүүнтэй. Австрали улсын жишгээр Монголын парламент 28 гишүүнтэй байх, харин Монголын жишгээр бол Австрали улс 604 гишүүнтэй байхаар  байна.

АНУ 270 сая хүнтэй. Парламентын дээд танхим (сенат) 100, доод танхим (төлөөлөгчдийн) 435 гишүүнтэй. Нийлээд 535 депутат, АНУ-ын жишгээр бол Монголын парламент 4 гишүүнтэй, харин Монголын жишгээр АНУ-ын парламент (конгресс) 8921 гишүүнтэй байх юм.

Тэгвэл нөгөө талд буюу онолын хувьд УИХ-ын гишүүдийн тоог үнэхээр нэмэх бодит үндэслэл байна уу гэдгийг авч үзэх ёстой.

 Гишүүдийн тоо нэмснээр нэг гишүүнд ногдох эрх мэдэл багасч, парламент хэмээх хамтын шийдвэр гаргах байгууллагын чадамж сайжрах юм. Мөн  парламентаас гүйцэтгэх засаглалыг байгуулах, хяналт тавих, бодлого боловсруулах, мэргэшсэн байх  чадварууд бас нэмэгдэнэ гэдэгт судлаачид санал нэгтэй байна.

Гэхдээ одоогийн нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмээд хэрэг байна  уу гэх асуулт гарч ирж байна.   Манай парламент 76 гишүүнтэй.  Тэдний нэр хүнд нь хог дээр үсэрсэн гэхэд болно. Хулгайч, худалч, хүчиндэгч, ЖДҮчин гэх мэтээр тэднийг дуудах гуншин мундахгүй олон. Одоогоор 29 гишүүн ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад зээл авсан, дөрөв нь эрүүгийн хэрэгт холбогдон, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдсан байдаг. Нэг нь гэмт хэрэгт холбогдоод бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй буусан.

Хэрэв 76-гаасаа олон болвол яах вэ? Улсын санг хумслах хүмүүсийн тоо олширч, попрогчид нэмэгдэнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүдийн тоог нэмэхийг ард түмнээс асууя гэсэн. Хэрвээ ард түмнээс асуувал гишүүдийн тоог нэмэх бус хасах нь илүү үр дүнтэй гэж хариулж магадгүй. Түүнийгээ ч сошиал орчинд илэрхийлж, иргэд хоорондоо санал асуулга эхлүүлсэн байгаа.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдэл хийсэн. Тэрээр “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон” гэдгийг онцолсон.

Нэг үгээр хэлбэл өөрсдийгөө ямар хүмүүс вэ гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Гэтэл ийм хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байгаа бөгөөд гишүүдийн тоог 99, бүрэн эрхийн хугацаагаа 5 жил болгоно гэдэг дээр тогтсон байна.

 

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх