etoim.mn
photos/15665406935d5f8395691f5.jpg

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч /2019.01.22/ нас барсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлээд байв. Шүүх хурал өнөөдөр /2019.08.28/ товлогдсон ч хойшилжээ.

Тодруулбал Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 12.00 цагт товлогдоод байсан А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт холбогдох хэрэг 2019.09.05-ны 10.00 цаг хүртэл хойшилжээ. Шүүгдэгч Р.Вандлхангаагийн өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилсон байна.

Эргэн сануулахад талийгаач Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирээд дөрвөн сар болоод амь насаа алдсан. Энэ хугацаанд зодуулж, дарамтлуулдаг байсан тухай Тангарагийн баярын үеэр ээждээ ярьж, “Хурдан аваарай” хэмээж байсан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэлж байсан.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх