etoim.mn
photos/9f125c5130fb7c84c84d548851334b38.jpeg

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр /2019.08.28/ Багш нарын бага хурал боллоо. Хурлаар аймгийн Засаг дарга С.Насанбат өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт болон цаашид хийгдэх томоохон ажлуудыг танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ: - "2016 онд Боловсролын салбарт 112.0 сая төгрөг, 2017 онд 4.4 тэрбум төгрөг, 2018 онд 6.3 тэрбум төгрөг, 2019 онд 15.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 2016-2019 оны хооронд нийт 34.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. 

Эдгээр хөрөнгө оруулалтад Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын дэмжлэг, хөөцөлдлөгөө асар их байсан." хэмээн онцлов.

2019 онд аймгийн хэмжээнд 8 цэцэрлэгийг шинээр барих, өргөтгөх, засварлахад 7.2 тэрбум төгрөг, Од цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн спорт заалны өргөтгөлд нийт 1.1 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хүүхдийн сурч боловсрох, хөгжих, багш ажилчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 960 хүүхдийн сургуулийн барилгыг барихаар ажиллаж байгаа ажээ.

Бага хурлын үеэр багш нарын саналыг сонсож, тэдний асуултуудад холбогдох албаныхан тодорхой хариултуудыг өглөө. Боловсролын байгууллагуудын удирдах ажилтнуудын зүгээс сурагчдын ширээ сандалыг шинэчлэх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой дээвэр, инженерийн шугам сүлжээний засвар хийх зэрэг асуудлуудыг хөндөж байв. 

Энэ жил сургууль, цэцэрлэгийн засварт Сангийн яамнаас хөрөнгө төсөвлөөгүй тул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 84.1 сая төгрөгийг зайлшгүй шаардлагатай засварт зарцуулахаар шийдвэрлэсэн талаар Аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц хариуцсан орлогч Т.Ганболд мэдээллээ.

Боловсролын салбарын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалтыг хийсэн талаар дээр дурдсан. Мөн төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, аймгийн ИТХ-ын холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн салбарт хэрэгжих Багшийн хөгжил, Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг, Залуучуудын боловсрол, хөгжил, Хүний хөгжил, Спортлог Дарханчууд, Эрүүл Дарханчууд, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 46 цэцэрлэгийн 261 бүлэгт 8513 хүүхэд, 947 багш, ажиллагсад ажиллажээ. 

Харин ерөнхий боловсролын 27 сургуульд 20385 хүүхэд, 1556 багш ажиллаж, бага болон суурь боловсролын хамран сургалт 100 хувь, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 93,4 хувьд хүрчээ.

Харин 2019-2020 оны хичээлийг жилд "Багш бүрийн хөгжлийг дэмжиж, эцэг эх асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагч бүрийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах" зорилгыг тавин ажиллахаар болсон байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх