etoim.mn
photos/96d8ed7b78ff4c5ed83d3c810c11dfc5.jpg

Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар ашиг сонирхлыг зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр ЗГХЭГ-аас Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан билээ. 

Уг гомдлын хариу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр хүргэгдсэн байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “М.Батсуурь шүүгчийн тухайд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол гарч, сахилгын хэрэг үүсгэхээр болсон байна. М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрх зүйн газрын захирлаар, эцэг Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон Юнайтэд энержи ХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд үүнийгээ АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй болох нь нотлогдсон гэж үзэж байгаа юм байна.  

М.Батсуурь нь Эрдэнэттэй холбоотой хэргүүдийг албаар түүж авч, 49 хувийг худалдан авсан талд шийдсэн гэж хардаж байна. 

Харин Х.Идэр шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан байна. Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөр гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан этгээдүүдээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон.

Мөн Эрдэнэттэй холбоотой хэргүүд дээр Идэр шүүгч ажилласан. Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн албан бичигт Идэр нь хүүхэд байхаасаа эцэг Хувьтөгөлдөртэй хамт амьдарч байгаагүй. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлэгтээ анхнаасаа энэ талаар дурдаагүй. Мөн Идэрийг шүүгч болоход Хувьтөгөлдөр гэдэг хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй байсан талаар дурдсан байна. Үүнийг бид хүндэтгэн хүлээж авч байгаа. 

Цаашид бид Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн бичгийг үндэслэн АТГ болон шүүгчийг томилдог субьектэд хандах нь зүйтэй юм гэж үзэж байгаа” гэлээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх